ict expo 2013

Бидний тухай


Энжитек компани нь мэдээлэл холбооны салбарт дэд бүтэц байгуулах, түүний дотор үүрэн холбооны операторуудад сайтын хайгуул судалгаа хийх, бааз станц, антенн фидер, сансарын хүлээн авах станц, радио релей, шилэн кабелийн төхөөрөмжүүд болон цахилгаан тэжээлийн төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, цамхаг, шилэн кабель нийлүүлж суурилуулан ашиглалтад оруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн зэрэгцээ нисэх онгоцны гэрэл суултын систем нийлүүлж суурилуулах, уул уурхайн болон үүрэн холбооны оператор компаниудад мэдээлэл холбооны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид мэдээлэл, холбооны салбарын 20 жилийн ололт, амжилт, техник, технологитой хамт өсөж хөгжиж, бүтээн байгуулж ирсэн хамт олон, түнш байгууллагууддаа ямагт талархаж байдаг.